“ХАППИ ГАРДЕН” НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж НУТГИЙН БУЯН ГРУПП нь аз жаргалын төгөл HAPPY RESIDENCE хотхон төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тэгвэл тус төслийн 1-р ээлжийн гадна талбайн тохижилтын ажил бүрэн дуусаж оршин суугчдадаа хүлээлгэн өгөх ХАППИ ГАРДЕН нээлтийн арга хэмжээ болж өнгөрлөө.

НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн бизнес хөгжлийн газрын захирал Б.Анударь:

"Манай компани нь ЧАНАРЫН ДЭЭДИЙГ ТАНД уриан доор үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч бид өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүддээ хамгийн эхэнд ЧАНАР-ыг эрхэмлэн ажилладаг гэдгийн хотхоныг маань сонгон амьдарч байгаа оршин суугчид та бүхэн маань мэдэх болов уу. Бид ХАППИ РЕЗИДЕНС хотхоноо бүтээхдээ өнөөдөр Улаанбаатар хотод хамгийн их тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх, агаар болон хөрсний бохирдол, оршин суугчдын авто зогсоолын хүрэлцээгүй байдал эдгээрээс хамгийн чухал нь болох ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН-г бүтээхээр зорин ажиллаж байгаа нь манай хотхоныг сонгосон та бүхний АМЬДРАЛЫН ЧАНАРТ нийцүүлэх зорилгыг эрхэмлэсэн билээ. Өнөөдөр бид хотхоныхоо 1-р ээлжийн 1.5ГА талбайн гадна тохижилтыг бүрэн дуусгаж оршин суугчид та бүхэндээ хүлээлгэн өгч байна.  Мөн удахгүй хотхоны маань сургуулийн барилгын ажил эхлэх гэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.  Та бүхэн АЗ ЖАРГАЛЫН ТӨГӨЛДӨӨ – АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН амьдраарай. Баярлалаа."

Мөн арга хэмжээний үеэр оршин суугчдадаа зориулан бэлтгэсэн урлагын тоглолт болон усан оргилуурын нээлт, ёслолын буудлага зэрэг арга хэмжээг толилууллаа.