card

Төслийн танилцуулга

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэж буй 640 айлын “Happy residence” хотхон нь оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу, хүний бүхий л хэрэгцээг багтаасан цогцолбор юм. Уг хотхоныг барилгын салбарт 10 жил үйл ажиллагаа явуулж, арвин туршлага хуримтлуулсан чанарыг эрхэмлэгч “Нутгийн буян групп” ХХК гүйцэтгэжээ.

Хотхоны онцлог

Арцатын эрүүл цэнгэг агаарт, хамгаас эрхэм гэр бүлийн хамт аз жаргалтай амьдрах насан туршийн баталгааг төсөл хэрэгжүүлэгчид оршин суугчдадаа олгож байна.

Хотхоны 8 блок барилгад 50-134 мкв сонголттой байр бий. Бүтээн байгуулалтын 2.5 га талбайд автомашин зорчихгүй байхаар төлөвлөгдсөн.  Энэхүү хотхонд пентхаус загварын 32 байр байх бөгөөд худалдан авсан гэр бүлд их хотыг тольдож болох террасыг бэлэглэх юм.

710 автомашины дулаан зогсоолыг зоорийн давхарт шийдсэнээр айл бүрт хүрэлцээтэй байх юм. Түүнчлэн зочны 500 машины ил зогсоолыг хотхоны гадна талд шийдсэн нь хүүхдийн аюулгүй тоглох орчинд саад болохгүй юм.

Зургын цомог