card

Нийт төслийн талбай 9га түүний 50 хувьд авто машингүй ногоон байгууламж хүүхдийн талбайн /Нийт талбайн 80% нь нийтийн эзэмшил буюу ногоон байгууламж, тоглоомын талбай, авто болон явган зам эзэлсэн/
Ус зайлуулах систем, 900 хүүхдийн сургууль, Хотхон дотороо 200 хүүхдийн цэцэрлэг, Фитнесс, Хотхоны нийт хэрэгцээг хангахуйц үйлчилгээний талбайтай

Хийцлэл

Happy residence хотхон нь 100 хувь байгалийн цэвэр боржин чулуун гадна фасадтай.

Байгалын боржин чулуун фасад нь:

  • Өнгө үзэмж сайтай, өнгөлөг байдлаа алдахгүй,
  • Байгальд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
  • Дулаан, хүйтэн нэвтрүүлдэггүй, 
  • Цаг хугацааны уртад өнгө цайрч бүдэгрэхгүй, 100 жилийн насжилттай
  • Салхи, бороо, цас, газар хөдлөлт, галд тэсвэртэй.
  • Он цагийн уртад таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг улам өсгөнө.

Гэрийн автоматжуулалт

  • Ухаалаг цоож
  • Ухаалаг домофон
  • Галын аюулгүйн систем
  • Автомат хөшиг
  • Автомат гэрэлтүүлэг
  • Автомашины дугаараар нэвтрүүлэх систем
  • Нийтийн эзэмшил, тоглоомын талбайн хяналтын систем

Гадна цоож

Айл бүрт Америкийн Philips брендын ухаалаг цоожыг  гадна хаалганы цоож нь орчин үеийн технологийн шийдэл бүхий код, хурууны хээ, чип, түлхүүрээр онгойдог ба домофон системтэй холбогддог ухаалаг цоожтой.

Дотор цахилгаан

Герман улсын Шнайдер брэндийн цахилгаан тоноглол, ОХУ-ын Камкабель брэндийн Евро стандартын зэс голтой цахилгаан утас. 

Дотор сантехник:

Турк, ОХУ, Польшийн евро стандартын дотор сантехникийн иж бүрэн тоноглолтой.

Хаалга:

110мм зузаан, дуу чимээ, дулаан тусгаарлагчтай металл гадна хаалгатай. Дотор хаалга нь 50мм зузаантай цэвэр модон хаалгатай. 

Шал:

Pasadena брэндийн АС5 стандартын ус чийг нэвтрүүлдгүй 12мм зузаан модон шал.

Обой:

Итали улсад үйлдвэрлэгдсэн амьсгалдаг угааж арчдаг ханын цаас

Цонх:

Дэлхийд тэргүүлэгч цонх үйлдвэрлэгч Германы VEKA брэндийн 3 давхар шилтэй /шил хоорондын зай 16мм/ SOFTLINE82 системийн 82 мм зузаантай вакум цонхтой.  

Цонх бүрийн нугас Түркийн FORNAX брэндийнх бол харин бариул болон түгжээ Түркийн VDV брэндийнх.

VEKA брэндийн EPDM стандартын өөр дээрээ суурьлагдсан резин даравчтай тул салхи сийгэх, дулаан алдалгүй өндөр чанар технологиор бүтээгдсэн дэлхийн брэнд юм.

Ариун цэврийн өрөөний тоноглол: 

Америкийн 130 жилийн түүхт алдарт KOHLER брэндийн ариун цэврийн өрөөний тоноглолтой.

Лифт:

Герман улсын Thyssen Krupp брэндийн гоёлын нержин доторлогоотой 24 цагийн камержуулсан өндөр хурдны хос лифттэй. 

Тагтны доторлогоо: 

Тагт нь 1,2 дугаар сортын сайн чанарын ОХУ-ын рек модон доторлогоотой.

Хүүхдийн тоглоом

Happy residence хотхоныхоо бяцхан оршин суугчиддаа зориулан Шведийн HAGS брэндийн тоглоомоор гадна талбайгаа тохижууллаа.

Шведийн алдарт HAGS брэнд нь 1948 оноос хойш тасралтгүй хүүхдийн тоглоом үйлдвэрлэн Дэлхийд танигдсан брэнд юм.

Тус компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүддээ 25 жилийн баталгаа олгодог нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг илтгэж байна.

Happy Residence хотхон нь хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй байдал, чанарыг эрхэмлэн Дэлхийн брэндийн тоглоомыг сонгож байна.

Авто зам

Happy Residence хотхоны оршин суугчдын аюулгүй таатай орчиныг бүрдүүлэх,

Замын элэгдлийг багасгах,

Эдэлгээг уртасгахын тулд хотхоны авто замын үе давхарга, бүтцийг "Улсын чанартай авто зам"-ын стандартаар хийж гүйцэтгэж байна.

Манай хотхоны авто замын үе давхарга

  • Асфальтан хучилт - 5 см
  • Бетон хучилт - 10 см
  • Нягтаршуулсан хучилт - 150 см /5 үе/
  • Үерийн ус зайлуулах систем

Дээрх авто замын бүтэц нь авто замыг он цагын уртад асфальтан хучилт хуулрах, борооны ус тогтох, хөрсний хөдөлгөөний нөлөөнд орж суулт өгөх, өргөгдөх зэрэг эрсдэлээс сэргийлдэг давуу талуудтай.

Авто машины зогсоол:

Хотхоны доторхи авто замын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг норм стандартын шаардлагыг чанд мөрдөн, ус зайлуулах систем, тэмдэг тэмдэглэгээ, түгжрэл үүсгэхгүй хөдөлгөөний зохицуулалтууд зэргийг цогцоор нь шийдэн ашиглалтанд оруулаад байна.

Манай хотхон нь 710 автомашины дулаан зогсоол, 250 автомашины ил зогсоол 275 айлын зочны зогсоолыг 680 айлд зориулан бүтээн байгуулаад байна.