ШИЛДЭГ ТӨСЛӨӨР ДАХИН ШАЛГАРЛАА

"Build Mongolia 2024 - Олон улсын бүтээн байгуулалтын үзэсгэлэн 4 дэх удаагаа 2024 оны 4 сарын 24-26 ны өдрүүдэд Степпе-Арена буюу Мөсөн Өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбарын хамгийн сүүлийн үеийн шинэ, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, сурталчлах, олон улсад таниулах зэрэг өндөр ач холбогдолтой, салбарын хамгийн чухал арга хэмжээ юм. 

Үзэсгэлэнд нийт 10 гаруй орны 100 гаруй шилдэг байгууллагууд оролцсоноос НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн хэрэгжүүлж буй Happy Residence хотхон төсөл нь BUILD AWARD 2024-ийн ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ төрөлд  шалгарлаа.

Happy residence хотхон төсөл нь нийт 9га талбайд хэрэгжиж буй цогцолбор хотхоны төсөл ба төслийн нийт талбайн 80%-д нь ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн хэсэг төлөвлөгдсөн онцлогтой.

Давуу талууд:

Цэнгэг агаартай, хөрсний бохирдолгүй бүсэд баригдаж байгаа

Барилгын чанар 100% бүрэн цутгамал, 100% байгалийн боржин чулуун фасадтай хамгийн өндөр чанарын материалуудыг ашигласан

Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, авто зогсоолын хүрэлцээ нь хамгийн тооцогдох 1200 авто машины ил болон дулаан зогсоолтой зэрэг давуу талуудтай.

БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ

НУТГИЙН БУЯН ГРУПП